images

ЭЛЧИН САЙД С.СҮХБОЛД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АССАМБЛЕЙН ГИШҮҮН ЖИН СОН ЖҮНЬ-ТЭЙ ТАНИЛЦАХ УУЛЗАЛТ ХИЙВ.

Үйл явдлын мэдээ

2024-07-05

274

Монгол Улсаас БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Сүхболд 2024 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн гишүүн Жин Сон Жүнь-тэй танилцах уулзалт хийлээ.
 
Уулзалтын үеэр Элчин сайд С.Сүхболд хоёр улсын харилцааны хөгжилд хоёр улсын хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагаа, Парламентын бүлэг хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэгтэйг онцлон тэмдэглээд, Үндэсний Ассамблейн гишүүн Жин Сон Жүнь-д Солонгос, Монголын парламентын бүлгийн даргын сонгуульд амжилттай оролцохыг хүсэн ерөөлөө.
 
Тэрээр мөн хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд талууд хамтран шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай зарим асуудлыг танилцуулж, иргэд харилцан зорчих нөхцөлийг сайжруулах зэрэг тулгамдсан асуудлуудыг үе шаттай шийдвэрлэхэд Үндэсний Ассамблейн зүгээс анхаарал хандуулж, Монгол Улсын ЭСЯ-тай нягт хамтарч ажиллахыг хүслээ.
 
Гишүүн Жин Сон Жүнь Элчин сайд С.Сүхболдын ажилд өндөр амжилт хүсэхийн зэрэгцээ хөндсөн асуудлыг харилцан эрх тэгш байх, аливаа хууль тогтоомж үндэслэлтэй байх зэрэг зарчмын дагуу анхаарч ажиллахаа илэрхийлэв. Мөн Монгол Улсын ЭСЯ-ны үйл ажиллагаанд амжилт хүсэж, цаашид идэвхтэй хамтарч ажиллахаа илэрхийлэв.