ТӨРСНИЙ БҮРТГЭЛ

2026-01-01


        Эцэг, эх, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хүүхэд төрснөөс хойш 30 хоногийн дотор дараах бичиг баримтыг бүрдүүлж, төрсний бүртгэлд бүртгүүлнэ.

  1. Гэрлэлтээ батлуулсан эцэг, эх хүүхдээ төрсний бүртгэлд хамруулах:

 

  • Мэдүүлэг, өргөдөл бөглөх /хавсралтаас маягт татаж бөглөх/
  • Эцэг, эхийн иргэний үнэмлэх эсвэл гадаад паспорт эх хувиар
  • Хүүхэд төрсөн тухай эмнэлгийн байгууллагын магадлагаа /монгол хэл рүү орчуулж нотариатаар гэрчлүүлнэ/
  • Эцэг, эхийн гэрлэлтийн гэрчилгээ
  • Тэмдэгтийн хураамж 10 ам.доллар буюу түүнтэй тэнцэх вон

 

  1. Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эх хүүхдээ эцгийн овог, нэрээр бүртгүүлэх:

 

  • Мэдүүлэг, өргөдөл бөглөх /хавсралтаас маягт татаж бөглөх/
  • Эцэг, эхийн иргэний үнэмлэх эсвэл гадаад паспорт эх хувиар
  • Хүүхэд төрсөн тухай эмнэлэгийн байгууллагын магадлагаа /Магадлагаанд эцэг эхийн нэр бүртгэгдсэн, монгол хэл рүү орчуулж нотариатаар гэрчлүүлнэ/
  • Эцэг, эх тус тусдаа бичсэн гар өргөдөл
  • Эцэг, эхийн иргэний үнэмлэх эсвэл гадаад паспорт эх хувиар
  • Тэмдэгтийн хураамж 10 ам.доллар буюу түүнтэй тэнцэх вон

 

  1. Эх хүүхдээ өөрийн овог, нэрээр бүртгүүлэх:

 

  • Мэдүүлэг, өргөдөл бөглөх /хавсралтаас маягт татаж бөглөх/
  • Эхийн иргэний үнэмлэх эсвэл гадаад паспорт эх хувиар
  • Хүүхэд төрсөн тухай эмнэлэгийн байгууллагын магадлагаа /Магадлагаанд зөвхөн эхийн нэр бүртгэгдсэн, монгол хэл рүү орчуулж нотариатаар гэрчлүүлнэ /
  • Эхийн бичсэн гар өргөдөл
  • Тэмдэгтийн хураамж 10 ам.доллар буюу түүнтэй тэнцэх вон /

Анхаарах зүйлс:

  • Хүүхэд төрсөн өдрөөс хойш 30 хоногийн хугацаанд төрсний бүртгэлд бүртгүүлээгүй тохиолдолд тухайн улсын иргэний харъяалал аваагүйг нотолсон эрх бүхий байгууллагын тодорхойлолт, төрөлт бүртгэлгүй лавлагаа хавсаргана.
  • Эцэг, эхийн хэн нэг нь Монгол улсын иргэн, нөгөө нь гадаадын иргэн, харъяалалгүй хүн бол тэдний дундаас төрсөн хүүхдийг эцэг, эхийн тохиролцсоноор гадаадын иргэн, харъяалалгүй эцэг /эх/-ийн овгоор төрсний бүртгэл хөтөлж болно.
  • Эцэг, эхийн хэн нэг нь Монгол улсын иргэн, нөгөө нь гадаадын иргэн, харъяалалгүй хүн бол Монгол улсын УБЕГ-аас бүртгэлийн дугаар авах тул 2 цагийн өмнө материалыг урьдчилан бүрдүүлнэ.
  • Эцэг, эхийн хэн нэгний өмнөх гэрлэлт дуусгавар болоогүй тохиолдолд эхээр хүүхдээ овоглох бол гэрлэлт дуусгавар болоогүй нөхрийн гар өргөдөл хавсаргана.