НОТАРИАТ

2026-01-14


ХУУЛБАР, ОРЧУУЛГА ГЭРЧЛЭХ /НОТАРИАТ/

Баримт бичгийг эх хувийг үндэслэн хуулбар хувь мөн болох, тухайн эх баримт
бичгийг гадаад хэлээр орчуулсан хувийг хуулбар үнэн болохыг гэрчлэх үйлдэл юм.

Бичиг баримт хуулбар болон орчуулгыг гэрчлүүлэхэд тухайн баримт бичгийн эх
хувийг авчрах шаардлагатай.
Эх баримт бичгийн хуулбар болон орчуулгыг гэрчлэхээс гадна E-Mongolia
платформоос гарч байгаа 12 төрлийн гадаад хэлээр гарч байгаа лавлагаануудыг
“хуулбар” гэсэн тэмдгээр гэрчилж байна.
Анхаарах зүйл:
- Баримт бичгийн бүрэн болон хэсэгчилсэн хуулбарын агуулга нь хуульд
харшлаагүй бол нотариатч хуулбарыг эх хувьтай тулган шалгасны үндсэн
дээр гэрчилдэг тул заавал эх баримт бичгийг авч ирэх
- Баримт бичгийн аль нэг хэсгийн хэсэгчилсэн хуулбарыг гэрчлүүлэхээр бол
үндсэн агуулгыг илэрхийлсэн хэсгийг хамт гэрчилдэг тул үндсэн баримт бичиг
эх хувиар байх шаардлагатай.
- Орчуулсан баримт бичигт орчуулга хийх эрх бүхий этгээдийн тамга тэмдэг
дарагдсан, гарын үсэг зурагдсан байх,
- Орчуулгын эх баримт бичгийг орчуулгын хамт авч ирэх,
Дараах тохиолдолд баримт бичгийн хуулбар болон орчуулгыг гэрчлэхгүй.
Үүнд:
- Хуурамч баримт бичиг,
- Балласан, засварласан, харандаагаар бичсэн болон үг, үсэг дарсан,
- Баримт бичгийн хүчинтэй хугацаа дууссан,
- Тухайн баримт бичигт эрх бүхий этгээд гарын үсэг зураагүй, эсхүл дутуу
зурсан, тамга тэмдгийн дардас нь гаргацгүй, бүдэг,
- Гадаад хэл дээр үйлдэгдсэн баримт бичиг албан ёсны зөвшөөрөлтэй
орчуулгын газар орчуулаагүй,
- Бичиг баримт эх хувиар байхгүй эсвэл авч ирээгүй