БУЦАХ ҮНЭМЛЭХ
2022-11-12
Үндэсний гадаад паспортыг түр орлох баримт бичгийг буцах үнэмлэх гэх ба Монгол Улсын иргэнд дараахь тохиолдолд буцах үнэмлэх олгоно. Үүнд:
1. үндэсний гадаад паспортаа үрэгдүүлсэн, гэмтээсэн;
2. үндэсний гадаад паспортын хүчинтэй хугацаа дуусгавар болсон;
3. хүчин төгөлдөр буцах үнэмлэхээ үрэгдүүлсэн, гэмтээсэн;
4. гадаадад төрсөн иргэн эх орондоо буцахад үндэсний гадаад паспорт мэдүүлж авах боломжгүй;
5. Монгол Улсын олон улсын гэрээгээр шилжүүлэн авах иргэн үндэсний гадаад паспортгүй;
6. ял эдлээд суллагдсан иргэн үндэсний гадаад паспортгүй эсхүл паспортын хүчинтэй хугацаа нь дуусгавар болсон;
7. сайн дураараа эх орондоо буцах хөтөлбөрт хамрагдах иргэн үндэсний гадаад паспортгүй;
ЭСЯ-ны Консулын хэлтэс “Буцах түр үнэмлэх олгох тухай журам”-д заасны дагуу иргэний БНСУ-д хэзээ, хэрхэн нэвтэрсэн тухай мэдээллийг холбогдох байгууллагуудаас гаргуулах, хурууны хээг ашиглан иргэний бүртгэл мэдээлэлтэй тулгах, шаардлагатай тохиолдолд Монгол Улсын холбогдох байгууллагаас хил нэвтэрсэн тухай лавлагаа, үндэсний гадаад паспорт үрэгдүүлсэн тухай БНСУ-ын цагдаагийн газрын тодорхойлолт зэргийг үндэслэн буцах түр үнэмлэх олгоно.
Буцах түр үнэмлэхний төлбөр 15 ам.доллар /тухайн сард тогтоосон ханшаар тооцож ЭСЯ-ны MG 새마을금고 9002-1906-6962-9 тоот дансанд шилжүүлнэ/
Буцах түр үнэмлэх авахад бүрдүүлэх баримт:
-
Мэдүүлэг, өргөдлийн маягт бөглөнө
-
Гадаад паспорт/иргэний үнэмлэх хуулбар
-
3 х 4 -ийн хэмжээтэй 2 хувь цээж зураг