АПОСТИЛЬ ГЭРЧИЛГЭЭ
2026-02-01
Монгол Улсын баримт бичгийг гадаадын улс орнуудад хэрэглэх тохиолдолд Апостиль гэрчилгээгээр баталгаажуулах шаардлагатай. Ингэснээр өөр ямар нэгэн баталгаажуулалт шаардахгүйгээр таны бичиг баримтыг Апостиль конвенцийн гишүүн 125 улсад хүлээн зөвшөөрнө.
ЭСЯ-ны Консулын хэлтсээр дамжуулан Апостиль гэрчилгээ авахад бүрдүүлэх материал:
-Апостиль гэрчилгээ авахаар бүрдүүлж буй баримт бичгийн эх хувь
-Баримт бичгийн баталгаат орчуулга
-Баримт бичгийн эх хувийн хуулбар болон баталгаат орчуулгыг ЭСЯ-ны Консулын хэлтэст нотариатчаар гэрчлүүлнэ
-Орчуулга гэрчлэх болон ГХЯ-ны Консулын газарт илгээх төлбөр төлсөн баримт
Анхаарах зүйл:
-Дээд боловсролын диплом, мэргэжлийн боловсролын үнэмлэх болон бүрэн дунд боловсролын гэрчилгээний тодорхойлолтыг E-Mongolia порталаас болон харъяа аймаг, дүүргийн боловсролын газар, төгссөн сургуулиас авсан байх,
-Апостиль гэрчилгээ авах бичиг баримт эх хувиар байх.
Төрийн үйлчилгээний нэгдсэн систем “E-Mongolia”-аас англи хэлээр гардаг дараах 12 төрлийн лавлагаа, тодорхойлолтод 2025 оны 9 дүгээр сарын 4-нөөс эхлэн “Е-Mongolia” системээр дамжуулан цахим апостиль гэрчилгээг олгож эхэлнэ. Үүнд:
-
- Төрсний бүртгэлийн лавлагаа;
- Иргэний үнэмлэхийн лавлагаа;
- Гэрлэсний бүртгэлийн лавлагаа;
- Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа;
- Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тодорхойлолт;
- Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт;
- Шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт;
- Тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолтын хуудас;
- Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоолтын хуудас;
- Өндөр насны тэтгэвэр тогтоолтын хуудас;
- Жолоочийн лавлагаа, мэдээлэл;
- Дархлаажуулалтын мэдээлэл.