НАС БАРСНЫ БҮРТГЭЛ

2022-11-12


ЭСЯ-ны Консулын хэлтэс Иргэний бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу дараахь баримт бичгийг үндэслэн нас барсныг бүртгэнэ.
  • Нас барсан тухай эмнэлгийн магадлагаа, эсвэл иргэнийг нас барсныг зарласан шүүхийн шийдвэр, нас барсан шалтгааны талаар гаргасан шүүх эмнэлгийн дүгнэлт байж болно.
  • Нас барсан иргэний иргэний үнэмлэх/гадаад паспорт
  • Нас барсны бүртгэлийг зөвхөн хуульд заасан эрх бүхий иргэн /эхнэр, нөхөр, аав, ээж, 18  насанд хүрсэн хүүхэд г.м/ эсхүл тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч хийлгэнэ.