ГЭРЛЭЛТ ДУУСГАВАР БОЛСНЫ БҮРТГЭЛ
2026-01-14
ГЭРЛЭЛТ ДУУСГАВАР БОЛСНЫ БҮРТГЭЛ
Гэрлэлтийг зархиргааны болон шүүхийн журмаар гэрлэлт дуусгавар болсны бүртгэлд бүртгэнэ.
- Гэрлэлтээ захиргааны журмаар журмаар цуцлахыг харилцан зөвшөөрсөн иргэд дараах баримт бичгийг бүрдүүлж, гэрлэлт дуусгавар болсны бүртгэлд бүртгүүлнэ.
- Тус, тусдаа гаргасан гар өргөдөл
- Иргэний үнэмлэх, эсхүл гадаад паспорт
- Гэрлэлтийн гэрчилгээ
- Тэмдэгтийн хураамж 10 ам.доллар буюу түүнтэй тэнцэх вон
Анхаарах зүйл:
- Тус тусын гар өргөдөлд эд хөрөнгө болон төрсөн буюу үрчилж авсан 18 хүртэлх насны хүүхэдгүй, гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрснийг дурдсан байна.
- Гэрлэлтээ шүүхийн журмаар цуцлуулсан иргэн дараахи баримт бичгийг бүрдүүлж, гэрлэлт дуусгавар болсны бүртгэлд бүртгүүлнэ.
- Тус, тусдаа гаргасан гар өргөдөл
외국인이며 모국어로 작성된 자필 신청서
- Иргэний үнэмлэх, эсхүл гадаад паспорт
외국인의 신분증, 여권
- Гэрлэлтийн гэрчилгээ
결혼증
- Гэрлэлт цуцалсан тухай шүүхийн шийдвэр
볍원 명령
- Гадаад улсын иргэний оршин суугаа газрын ам бүлийн тодорхойлолт /салсан эхнэр/нөхөр хасагдсан байх/
가족관계증명서
- Гадаадын иргэн өөрийн улсын бүртгэлийн байгууллагаас авсан гэрлэлтийн бүртгэлийн талаарх лавлагаа
혼인관계증명서
- Тэмдэгтийн хураамж 10 ам.доллар буюу түүнтэй тэнцэх вон
수수료 10불
Анхаарах зүйл:
- Гадаад хэл дээрхи бичиг баримтыг монгол хэл рүү орчуулж, нотариатаар гэрчлүүлнэ.