ИРГЭНИЙ ШИНЭЧИЛСЭН БҮРТГЭЛ, ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХ

2022-11-12


Монгол Улсын 16, 25, 45 насанд хүрсэн иргэн Иргэний Улсын бүртгэлийн тухай хуулиар шинэчилсэн бүртгэл буюу биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэлд заавал хамрагдана. Хамрагдахдаа дараах материалыг бүрдүүлэх ба Монгол Улсын иргэн Та Элчин Сайдын Яамны Консулын хэлтэст өөрийн биеэр ирж хурууны хээ буюу биеийн давхцахгүй өгөгдлөө өгч бүртгэл хийлгэнэ.
 
-Иргэний үнэмлэх/гадаад паспорт
-Бүртгэлийн хураамж 15 ам.доллар /тухайн сард тогтоосон ханшаар тооцож ЭСЯ-ны MG 새마을금고 9002-1906-6962-9 тоот дансанд шилжүүлнэ.
 
Жич:
- 16 насанд хүрч анх удаа цахим иргэний үнэмлэх авах тохиолдолд эцэг, эхийн цахим иргэний үнэмлэх/гадаад паспорт, хүүхдийн төрсний гэрчилгээ