ГАДААД ПАСПОРТ
2023-05-04
1. Насанд хүрсэн иргэн гадаад паспорт захиалах
Бүрдүүлэх баримт:
-
Гадаад паспорт болон цахим иргэний үнэмлэх
-
Цээж зургаа https://photo.burtgel.gov.mn/ сайтад оруулж бүртгүүлнэ. Зурагт тавигдах шаардлага:
-
Сүүлийн 1 сарын дотор авахуулсан зураг байх.
-
Нүүрний хэсэг цээж зургийн 90 хувийг эзэлнэ.
-
Өөрийн нүүр царайг халхалсан нүдний шилгүй, малгай өмсөөгүй, чих, дух, хөмсөг бүрэн гарсан дүрэмт хувцасгүй байх
-
Цээж зургийн арын дэвсгэр цагаан өнгөтэй байх.
-
Зургийн ард хаалга, цонх, тавилга гэх мэт зургийн чанар стандартад нөлөөлөх зүйлсийг оруулахгүй байх.
-
Зургийн хэмжээ нь 413px X 531px байх тул хэмжээ таарахгүй тохиолдолд зургийг хүлээн авах боломжгүй болно.
-
Дүр төрхийн өөрчлөлт орсон бол эмнэлгийн холбогдох баримт бичгийг ирүүлэх
-
2. 0-18 насны хүүхдэд гадаад паспорт захиалах
Бүрдүүлэх баримт:
-
Эцэг эхийн гадаад паспорт болон цахим иргэний үнэмлэх
-
Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар
-
Цээж зургаа https://photo.burtgel.gov.mn/ сайтад оруулж бүртгүүлнэ. Зурагт тавигдах шаардлага:
-
Сүүлийн 1 сарын дотор авахуулсан зураг байх.
-
Нүүрний хэсэг цээж зургийн 90 хувийг эзэлнэ.
-
Өөрийн нүүр царайг халхалсан нүдний шилгүй, малгай өмсөөгүй, чих, дух, хөмсөг бүрэн гарсан дүрэмт хувцасгүй байх
-
Цээж зургийн арын дэвсгэр цагаан өнгөтэй байх.
-
Зургийн ард хаалга, цонх, тавилга гэх мэт зургийн чанар стандартад нөлөөлөх зүйлсийг оруулахгүй байх.
-
Зургийн хэмжээ нь 413px X 531px байх тул хэмжээ таарахгүй тохиолдолд зургийг хүлээн авах боломжгүй болно.
-
3. Итгэмжлэлээр гадаад паспорт захиалах
Доорх 2 хэлбэрийг сонгон үйлчлүүлж болно. Үүнд:
а.Өөрийн биеэр ЭСЯ-ны Консулын хэлтэст ирж итгэмжлэл бичих
б. https://consul.notary.mn сайтад нэвтрэн цахим итгэмжлэл бичих /итгэмжлэл хэсгийг уншина уу/
Анхаарах зүйлс:
Засгийн газрын тогтоолын дагуу 2018 оны 01 дүгээр сарын 02-ний өдрөөс эхлэн гадаад паспортын сунгалтыг зогсоосон болно.
Монгол Улсын Иргэний Улсын бүртгэлийн хуулиар 16, 25, 45 насанд хүрсэн хүн зайлшгүй иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан байх шаардлагатай. Зарим иргэд иргэний үнэмлэхний хугацаа дууссаныг анзаараагүйн улмаас гадаад паспорт хэвлэгдэхгүй удаашрах явдал гардаг болохыг анхаарна уу.
Иргэн Та гадаад паспортоо ЭСЯ-ны Консулын хэлтсээр дамжуулан захиалахад 45-60 хоногийн дараа ирэх тул хугацаагаа сайтар тооцон үйлчилгээний төрлийг сонгоно уу.