ЦЭРГИЙН ТАЕКВОНДОГИЙН ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД БХЯ-НЫ ХАРЬЯА “АЛДАР СПОРТ ХОРОО”-НЫ БАГ, ТАМИРЧИД АМЖИЛТТАЙ ОРОЛЦОВ.
Дэлхийн цэргийн спортын холбоо /CISM/ БНСУ-ын ҮБХЯ хамтран Умард Гёнсан аймгийн Мүнгён хотод зохион байгуулсан 27 дахь удаагийн цэргийн таеквондогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд БХЯ-ны харьяа “Алдар спорт хороо”-ны баг, тамирчид амжилттай оролцлоо.
Дэлхийн 20 гаруй орны Зэвсэгт хүчний 260 орчим шилдэг тамирчид оролцсон энэхүү тэмцээний -58кг-ын жинд өрсөлдсөн БХЯ-ны харьяа “Алдар спорт хороо”-ны тамирчин, дэд ахлагч Г.Энхбаяр хүрэл медалийн эзэн болов.