images

ЭЭЖҮҮДЭД "АЛДАРТ ЭХ" ОДОН ГАРДУУЛАВ.

Үйл явдлын мэдээ

2024-05-31

201

"Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн зарлигаар БНСУ-д оршин суугаа 14 ээж “Алдарт эх“, хоёрдугаар зэргийн одонгоор энгэрээ мялаалаа.
 
 
"Алдарт эх" II зэргийн одонг Жамсрангийн Оюунтуяа, Зоригтбаярын Солонгоо, Өлзийбадрахын Сосорбарам, Батчулууны Өнөрцэцэг, Энхбаатарын Чулуунцэцэг, Алтантэмдэгийн Оюунгэрэл, Дамдины Эрдэнэцэцэг, Адъяасүрэнгийн Тэмүүлэн, Бүзмаагийн Азжаргал, Отгонбаатарын Бадамханд, Амгалангийн Золжаргал, Чулуунбямбын Оюунтунгалаг, Даваагийн Сарнай, Бат-Эрдэнийн Уртнасан нарын 14 ээж хүртэв.
 
Алдарт эхийн одонг Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Элчин сайдын яамны Зөвлөх, Консулын хэлтсийн дарга Б.Тэнүүн гардуулан өгч, ээжүүдэд эрүүл энх, аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.
 
 
Үр хүүхдээ зөв сэтгэлтэй, эрдэм боловсролтой, эрүүл чийрэг иргэн болгон өсгөж хүмүүжүүлсэн ээжүүдийн гавьяа зүтгэлийг Монголын төр ийнхүү алдаршууллаа.
 
Монголын үрс маш олон болтугай