images

ТЭЖОН ХОТОД КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭВ.

Үйл явдлын мэдээ

2024-05-06

246

Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-ны Консулын хэлтэс 2024 оны 05 дугаар сарын 04-ний өдөр (Бямба гараг) БНСУ-ын Тэжон хотод ажиллаж амьдарч буй Монгол иргэддээ консулын үйлчилгээ үзүүллээ.
 
Алслагдмал бүс нутагт ажиллаж, амьдарч байгаа иргэддээ төрийн үйлчилгээг ойртуулах зорилгоор энэ удаагийн арга хэмжээг Тэжон хотын Чүнчон дүүргийн “ONE STOP 1345” Нэг цэгийн үйлчилгээний газарт зохион явуулж, төрсний бүртгэл, иргэний шинэчилсэн бүртгэл, гэрлэлт бүртгэл, гадаад паспортын захиалга, буцах түр үнэмлэх, итгэмжлэл, нотариатын гэрчлэл болон бусад бүх төрлийн лавлагаа олгох үйлчиллээ үзүүллээ.
 
Тус арга хэмжээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв, Төрийн банк, Хаан банк зэрэг 3 байгууллага хамтран оролцож, давхардсан тоогоор 339 иргэнд тус тусын чиглэлээр үйлчилгээ үзүүлж, шаардлагатай мэдээлэл, зөвлөгөө өгч ажиллав.