images

ИРГЭДИЙН ХОЛБООД, ТББ-ЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

Үйл явдлын мэдээ

2024-03-15

313

Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтэс, БНСУ дахь Төрийн бус байгууллагуудын нэгдсэн зөвлөл хамтран 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр тус улсад үйл ажиллагаа явуулж буй иргэдийн холбоод, төрийн бус байгууллагуудын төлөөлөлтэй Консулын хэлтсийн байранд чөлөөт уулзалт зохион байгуулав.
 
 
Уулзалтын эхэнд Зөвлөх, Консулын хэлтсийн дарга Б.Тэнүүн, Консулын харилцаа, иргэд хоорондын зорчих нөхцлийг хөнгөвчлөх чиглэлд хийгдэж буй ажлууд, иргэдийн эрх ашгийг хамгаалах болон иргэдэд үзүүлж буй төрийн үйлчилгээний талаар товч мэдээлэл хийж, харилцан санал солилцов.
 
 
Мөн БНСУ дахь төрийн бус байгууллагуудын нэгдсэн зөвлөлөөс өөрсдийн зорилго, үйл ажиллагааны талаар танилцуулга бэлтгэж, төрийн болон төрийн бус байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, цаашид хэрхэн хамтран ажиллах, иргэдэд тулгамдаж буй хүндрэл, бэрхшээлүүдийн талаар ярилцаж, харилцан мэдээлэл солилцлоо.
 
 
Иргэдийн санаачлагаар байгуулагдсан холбоод, төрийн бус байгууллагуудын зүгээс хууль бус иргэдийн эрх ашгийг хамгаалах, хилийн чанад дахь иргэдийг сонгуульд идэвхтэй оролцуулах, бага насны хүүхдүүдийн хэл бичиг, соёлын асуудалд онцгойлон анхаарах шаардлагатайг дурдаж байв.
 
Уулзалтад 25 гаруй төрийн бус байгууллагын 36 иргэн оролцов.