images

БНСУ-ЫН ЗЭВСЭГТ ХҮЧИН ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ ОЙН БАЯРЫН ЖАГСААЛД ОРОЛЦОВ.

Үйл явдлын мэдээ

2023-09-29

295

БНСУ Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 75 жилийн ойг тохиолдуулан 9 дүгээр сарын 26-ны өдөр Сөүл хотын онгоцны буудал болон Гванхвамүны төв талбайд цэргийн сүрт жагсаалыг зохион байгуулав. Энэ удаагийн цэргийн сүрт жагсаал 10 жилийн дараа Гванхвамүны төв талбайд зохион байгуулагдсанаар онцлогтой болж өндөрлөв.
 
75 жилийн ойн баярын цэргийн сүрт жагсаалд Монгол Улс, БНСУ-ын Батлан хамгаалах яамд хоорондын гэрээний дагуу Тэнгисийн цэргийн академийн 2 дугаар дамжаанд анх удаа суралцаж буй сонсогч Батгэрэлийн Батбаяр сургуулийнхаа ротын тугчнаар алхаж, Монгол Улсаас анх удаагаа БНСУ-ын Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны ойн баярын жагсаалд оролцов.
 
 
БНСУ-ын Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 75 жилийн ойн баярын сүрт жагсаалд амжилттай оролцож, эх орныхоо нэрийг өндөрт гаргасан сонсогч Б.Батбаярт Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-ны нэрийн өмнөөс баяр хүргэж, сурлагын өндөр амжилтыг хүсье.