images

ЭЭЖҮҮДЭД АЛДАРТ ЭХИЙН ОДОН ГАРДУУЛАВ.

Үйл явдлын мэдээ

2023-06-01

348

“Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн зарлигаар БНСУ-д оршин суугаа хорин ээж “Алдарт эх“ нэг, хоёрдугаар зэргийн одонгоор энгэрээ мялаалаа.
 

“Алдарт эх" I зэргийн одонг Очирын Гэрэлтуяа, Хүрэлбаатарын Энхтуул нар хүртэв. "Алдарт эх" II зэргийн одонг Мижиддоржийн Бунъяасүрэн, Мэндсайханы Даваадолгор, Чинбатын Отгонцэцэг, Магсарын Удамцог, Эрдэнэбилэгийн Энэрэл, Содномын Оюу-Эрдэнэ, Төмөр-Очирын Дөлгөөнмөнх, Төмөр-Очирын Дэлгэрмөнх, Оргодолын Хэрлэнцэцэг, Ганболдын Дэлгэрмаа, Эрдэнэчимэгийн Бямбацэцэг, Төрбатын Мөнхзаяа, Алтансүхийн Золзаяа, Батбаярын Саруул, Эрдэнэбулганы Алтаннамар, Энхсайханы Болортуяа, Алтангэрэлийн Алимаа, Балдангийн Бальдирмаа нарын 18 ээж хүртэв.
 

Алдарт эхийн одонг Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Э.Сарантогос гардуулан ээжүүдэд эрүүл энх, аз жаргал хамгийн сайн сайхныг хүсэн ерөөв.
“Алдарт Эх" I, II зэргийн одон хүртсэн Х.Энхтуул нийт ээжүүдийг төлөөлж баяр хүргэж үг хэлэв. Энэ өдөр эгч дүүс Т.Дэлгэрмөнх, Т.Дөлгөөнмөнх нар "Алдарт Эх"-ийн одон хамтдаа хүртлээ.
 

Энэ жил улсын хэмжээнд 10,785 ээж Алдарт эхийн одон хүртэж байна.
Үр хүүхдээ зөв сэтгэлтэй, эрдэм боловсролтой, эрүүл чийрэг иргэн болгон өсгөж хүмүүжүүлсэн ээжүүдийн гавьяа зүтгэлийг Монгол төр ийнхүү алдаршууллаа. Монголын үрс маш олон болтугай!