images

ЭЛЧИН САЙД СОЛОНГОС ДАХЬ МОНГОЛ СУРГУУЛИЙН АХЛАХ АНГИЙН СУРАГЧДАД ЛЕКЦ-ЯРИА ХИЙВ.

Үйл явдлын мэдээ

2023-04-13

587

Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Э.Сарантогос Солонгос дахь Монгол сургуулийн лекцийн танхимд тус сургуулийн ахлах ангийн сурагчдад зориулан Монгол Улс, эх орны сэдэвт лекц-яриа хийлээ. 

Монгол Улсын товч түүх, улс төрийн тогтолцоо, эдийн засгийн байдал, гадаад бодлогын талаарх ойлголтыг монгол сурагчдад өгөхийг зорьсон энэ удаагийн арга хэмжээнд нийт 120 орчим ахлах ангийн сурагчид оролцсон бөгөөд Элчин сайдын зүгээс асуусан мэдлэг сорих асуултад сурагчид оновчтой зөв хариулт өгөхийн сацуу Элчин сайдаас сонирхсон асуултаа асууж, хариулт авлаа. 

Солонгос дахь Монгол сургууль нь 1992 оны 12 дугаар сард байгуулагдан үйл ажиллагаагаа эхлэхдээ 8 монгол сурагчтай байсан бол өдгөө бага, дунд, ахлах ангийн нийт 300 орчим сурагч, 12 монгол багш, 10 солонгос багштайгаар үйл ажиллагаагаа явуулж, БНСУ-д оршин сууж буй монгол иргэдийн маань хойч үеийн боловсролын төлөө тууштай ажиллаж байна.