ОЛОН УЛСЫН ХҮМҮҮНЛЭГИЙН ЭРХ ЗҮЙН ЧУХАЛЫГ ОНЦЛОВ
Олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн чухалыг онцлов
Элчин сайд С.Сүхболд энэ 11 дүгээр сарын 3-ны өдөр Олон улсын улаан загалмай хорооны Сөүл дэх Төлөөлөгчийн газрын тэргүүн Дэвид Квин, Зүүн Азийн бүсийн төлөөлөгчийн газрын Хуулийн хэлтсийн дарга Марва Шаббар нарыг хүлээн авч, энэ оны 12 дугаар сард Иордан улсад болох Олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн Дэлхийн дээд түвшний уулзалтад Монгол Улсын оролцоог хангах, өнгөрсөн онд гаргасан “Олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн үндэсний хэмжээнд дэх хэрэгжилтийн судалгаа”-ны талаар санал солилцов.