ШИЙДВЭР ГАРГАХ ТҮВШИНД ЖЕНДЭРИЙН ТЭГШ БАЙДАЛ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦООГ ДЭМЖИХ НЬ
ШИЙДВЭР ГАРГАХ ТҮВШИНД ЖЕНДЭРИЙН ТЭГШ БАЙДАЛ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦООГ ДЭМЖИХ НЬ
Элчин Сайд С.Сүхболд БНСУ-ын Үндэсний Ассамблейн даргын дэргэдэх Эмэгтэй парламентчдын сүлжээний урилгаар зохион байгуулсан хэлэлцүүлэгт “Монгол Улсын эмэгтэйчүүдийн улс төр, шийдвэр гаргах түвшний оролцооны ахиц дэвшил, хууль эрх зүйн шинэчлэл ба бодит үр дүн” сэдвээр илтгэл тавьж, оролцогчдын сонирхсон асуултад хариуллаа.
Хэлэлцүүлэгт БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүн Кан Дыг Гү, Квон Хян Ёб, Кан Гён Сүг, Үндэсний Ассамблейн Хууль тогтоомжийн судалгааны алба (NARS)-ны төлөөлөл, КОИКА-гийн Өмнөд Ази, Номхон далайн газрын дарга Жан Ү Чан болон холбогдох байгууллагын төлөөлөгчид оролцов.
Уулзалтын үеэр КОИКА & НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хамтран хэрэгжүүлсэн “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийн нэгдүгээр шатны үр дүн, түүний хүрээнд бий болсон хууль эрх зүй, институцийн өөрчлөлт, эмэгтэйчүүдийн улс төрийн төлөөлөлд гарсан ахиц дэвшлийн талаар мөн санал солилцов.
Төслийн хоёрдугаар үеийг 2026-2029 онд хэрэгжүүлсэнээр орон нутгийн түвшинд эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, төлөөллийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм.