images

“МӨНГӨӨ ӨСГӨХ БОЛОМЖ БҮГДЭД БИЙ” СЭДЭВТ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ УУЛЗАЛТ, АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

ҮЙЛ ЯВДЛЫН МЭДЭЭ

2026-09-16

2

“МӨНГӨӨ ӨСГӨХ БОЛОМЖ БҮГДЭД БИЙ” СЭДЭВТ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ УУЛЗАЛТ, АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.

Монгол Улсад хөрөнгийн зах зээлийн идэвхи нэмэгдэж, шинэ бонд, хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнүүд тогтмол гарч буй энэ үед БНСУ-д амьдарч буй Монголчууддаа зориулан хөрөнгө оруулалтын боломж, мөнгөн хөрөнгөө зөв удирдах талаар МЭРГЭЖЛИЙН, ОЙЛГОМЖТОЙ, БОДИТ мэдээлэл хүргэх уулзалт 2026 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр ЭСЯ-ны байранд зохион байгуулна.

Уулзалтаар 1072 хувьцааны талаарх мэдээлэл, мөн өөрийн орлогоо хөрөнгө оруулалтаар өсгөх боломжууд, бондын зах зээлийг хэрхэн ойлгох, хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахдаа анхаарах мэргэжлийн мэдээлэл, зөвлөгөө хүргэнэ.

БНСУ-д ажиллаж, амьдарч буй Монгол хүн бүрийн хөдөлмөрийн ард өнөөдрийн хичээл зүтгэлээ маргааш илүү тайван, илүү сонголттой амьдралын эхлэл болгох хүсэл байдаг. Таны олсон орлого зөвхөн өнөөдрийн хэрэглээ биш, зөв мэдээлэл, мэргэжлийн чиглүүлэгт тулгуурласан хөрөнгө оруулалтын шийдвэрээр ирээдүйн үнэ цэнэ болж чадна.

Өнөөдрийн хичээл зүтгэлээ маргаашийн илүү олон сонголт, илүү тайван амьдралын суурь болгохыг хүсэж буй хүн бүрийг урьж байна.

📅 2026.09.25

🕚 11:00 цаг

📍 БНСУ, Сөүл хот, Ёнсан дүүрэг, Доксоодан-ро 95

📞 Холбоо барих: 010-2878-2249 📝 Бүртгүүлэх: https://forms.cloud.microsoft/r/u8aYZ87cbZ

📧 [email protected]

See less