images

СӨҮЛ МОНГОЛ НААДАМД ОРОЛЦОВ

ҮЙЛ ЯВДЛЫН МЭДЭЭ

2026-09-15

2

🇰🇷СӨҮЛ🇲🇳 МОНГОЛ НААДАМД ОРОЛЦОВ

🔸️Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 36 жилийн ойд зориулж, Солонгос дахь Монгол сургуулиас зохион байгуулсан 26 дахь удаагийн “Сөүл Монгол наадам” арга хэмжээнд Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамны төлөөлөл оролцов.

🔸️Тус арга хэмжээнд БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүн И Жон Хон, Го Мин Жон, Монголын соёлын төвийн дарга Им Ын Бин, Гуанжин дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүд болон БНСУ-д ажиллаж, амьдарч буй монгол иргэдийн төлөөлөл өргөнөөр оролцов.

🔸️Монгол түмний уламжлалт баяр наадам нь өвөг дээдсээс уламжлан ирсэн түүх, соёл, ёс заншлаа хүндэтгэн дээдэлж, хойч үедээ өвлүүлэн үлдээдэг үндэсний соёлын үнэт өв юм. Түүнчлэн монголчууд наадмаараа дамжуулан эх орон, түүх, соёл, үндэсний бахархал, эв нэгдлээ эрхэмлэн дээдэлж ирсэн сайхан уламжлалтай.

🔸️Энэ удаагийн наадам нь БНСУ-д оршин сууж буй монгол иргэдийн эх орон, өв соёлоороо бахархах үзлийг бэхжүүлэхийн зэрэгцээ хилийн чанадад өсөж буй хүүхэд, багачууд эх хэлээ сурч, Монголынхоо түүх, соёл, ёс заншил, уламжлалаа танин мэдэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ болов.

🔸️Элчин сайдын яамны төлөөлөл хэлсэн үгэндээ монгол хүүхэд, багачуудын үндэсний үнэт зүйл, өв соёлоо хадгалан хамгаалж, хойч үедээ өвлүүлэн уламжлуулах үйлсэд Монгол сургууль үнэтэй хувь нэмэр оруулж, чухал үүрэг гүйцэтгэж байгааг онцлон тэмдэглэв