images

БНСУ-ЫН ГАНВӨН МУЖИЙН ГАНРЫН ХОТ БОЛОН БҮС НУТАГТ ОРШИН СУУГАА ИРГЭДТЭЙ ХИЙХ УУЛЗАЛТАД ХҮРЭЛЦЭН ИРЭХИЙГ УРЬЖ БАЙНА

ҮЙЛ ЯВДЛЫН МЭДЭЭ

2026-09-14

18

БНСУ-ЫН ГАНВӨН МУЖИЙН ГАНРЫН ХОТ БОЛОН БҮС НУТАГТ ОРШИН СУУГАА ИРГЭДТЭЙ ХИЙХ УУЛЗАЛТАД ХҮРЭЛЦЭН ИРЭХИЙГ УРЬЖ БАЙНА

Элчин сайдын яамнаас иргэн бүрт хүрч ажиллах, суугаа оронд амьдарч буй монгол иргэдийнхээ санал хүсэлтийг сонсох, тулгамдаж буй асуудалтай газар дээр нь танилцах зорилгоор Ганвөн мужийн Ганрын хотод иргэдтэйгээ хийх ээлжит уулзалтыг 2026 оны 10 дугаар сарын 10-ны Бямба гарагт зохион байгуулна.

Элчин сайд С.Сүхболд Элчин сайдын яамнаас хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар танилцуулж, иргэдтэйгээ биечлэн уулзаж, тэдний санал бодлын талаар санал солилцоно.

Мөн энэ өдөр иргэдэд нүүдлийн консулын үйлчилгээ үзүүлж, шаардлагатай зөвлөгөө, мэдээллийг хүргэн ажиллана.

Иймд Ганвөн муж болон ойролцоох бүс нутагт оршин сууж буй иргэд Та бүхнийг уулзалтад өргөнөөр оролцож, санал хүсэлтээ илэрхийлэн, консулын үйлчилгээгээ авахыг урьж байна.

🗓Огноо: 2026 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Бямба гараг

🕙Элчин сайдын уулзалтын цаг: 11:30-14:00

🕓Консулын үйлчилгээний цаг: 11.00-17.00

🏫Хаяг: 강원특별자치도 강릉시 옥가로19번길 26,

강릉시외국인근로자지원센터

Ганвөн муж Ганрын хот Оггаро 19 бөнгил 26,

Ганрын хотын гадаад иргэдийн дэмжих төв

☎️Лавлах, тодруулах зүйл байвал ЭСЯ-ны цахим шуудан [email protected] болон шуурхай 010-9595-3464 дугаарт хандана уу.

ЭЛЧИН САЙДЫН ЯАМ