ДЭЛХИЙН УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТӨД ӨРТӨЖ БУЙ МОНГОЛ УЛСЫГ ОНЦОЛЛОО
Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд өртөж буй Монгол Улсыг онцоллоо
Элчин сайд С.Сүхболд БНСУ-ын Гадаад хэргийн яамнаас Сөүл хотноо 2026 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр зохион байгуулсан “Карбон кредитийн зах зээл” сэдэвт олон улсын хуралд илтгэгчээр оролцож, Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрийн 6 дугаар зүйл, Монгол Улсын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хууль, эрх зүйн зохицуулалт, гадаад улстай байгуулсан хэлэлцээрийн хэрэгжилт, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн амжилт болон тулгарч буй саад бэрхшээлийн талаар мэдээлэв. Энэхүү олон улсын хуралд Киргиз, Лаос, Камбодж улсын төлөөлөгчид өөрсдийн туршлагаар илтгэл тавив.