images

СОЛОНГОСЫН ТАЛТАЙ ТЭТГЭВРИЙН ТОГТОЛЦООНЫ АСУУДЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

ҮЙЛ ЯВДЛЫН МЭДЭЭ

2026-09-07

9

Солонгосын талтай тэтгэврийн тогтолцооны асуудлаар санал солилцов.

🔸️Монгол Улсын Их Хурлын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир 2026 оны 09 дүгээр сарын 4-ний өдөр Элчин сайдын яаманд БНСУ-ын Үндэсний тэтгэврийн албаны дэд дарга Жон Тэ Гюүг хүлээн авч уулзав.

🔸️Уулзалтаар ахмад настны нийгмийн хамгаалал, тэтгэврийн тогтолцоо, урт хугацааны асаргаа, халамжийн үйлчилгээ, цахим болон нэгдсэн мэдээллийн тогтолцоо, хоёр улсын Засгийн газар хоорондын 2006 оны “Нийгмийн хамгааллын тухай хэлэлцээр”-ийг орчин үеийн нөхцөл байдалтай нийцүүлэн шинэчлэх ажлын хэсэг байгуулж, идэвхтэй хамтран ажиллахаар тохиролцлоо.

🔸️Мөн Монгол Улсын Нийгмийн даатгалын ерөнхий газар, БНСУ-ын Үндэсний тэтгэврийн албаны хоорондын Харилцан ойлголцлын санамж бичгийг шинэчлэн хамтын ажиллагааны хүрээг өргөжүүлэхээр тогтлоо.