МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХИЙН САНААЧИЛСАН “ХАВДАР СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ХОЁРДУГААР ТӨВ” ТӨСЛӨӨР САНАЛ СОЛИЛЦОВ
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХИЙН САНААЧИЛСАН “ХАВДАР СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ХОЁРДУГААР ТӨВ” ТӨСЛӨӨР САНАЛ СОЛИЛЦОВ
Элчин сайд С.Сүхболд 2026 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр БНСУ-ын Экспорт-Импорт банкны Ерөнхийлөгч Хван Ги Ён-ыг ЭСЯ-нд хүлээн авч, оройн зоог барив.
Уулзалтаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар байгуулахаар төлөвлөж буй “Хавдар судлалын үндэсний Хоёрдугаар төв”-ийн ТЭЗҮ-ийг боловсруулах төслийн явц, БНСУ-ын Засгийн газрын Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сангийн нэн хөнгөлөлттэй зээлийн хэрэгжүүлж буй төслийн өнөөгийн байдал болон цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Өнгөрсөн 2 жилийн хугацаанд Элчин сайдын яамны зүгээс дээрх төслийг солонгосын талтай хамтран хэрэгжүүлэх саналаа идэвхтэй ярьж, хэлэлцсэн нь бодит үр дүнгээ өгч байна.
Дашрамд тэмдэглэхэд, БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны 2026 оны 07 дугаар сарын 09-11-ний өдрүүдэд Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын хүрээнд “Хавдар судлалын үндэсний Хоёрдугаар төв”-ийн ТЭЗҮ-ийг боловсруулахад хамтран ажиллах санамж бичигт хоёр улсын Сангийн сайд нар гарын үсэг зурсан болно.