images

МОНГОЛ СУРГУУЛИЙН ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТЭД ОРОЛЦОВ

ҮЙЛ ЯВДЛЫН МЭДЭЭ

2026-09-01

11

МОНГОЛ СУРГУУЛИЙН ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТЭД ОРОЛЦОВ

🔸️Элчин сайд С.Сүхболд БНСУ дахь Монгол сургуулийн 2026-2027 оны хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцож, сургуулийн багш, сурагчид, эцэг эхчүүдэд баярын мэндчилгээ дэвшүүлэв.

🔸️Тэрээр эх хэл бол монгол үндэстний оршин тогтнох үндэс, оюун санааны үнэт өв, үндэсний дархлаа болохыг тэмдэглээд, хүүхдүүд хаана төрж, өссөнөөс үл хамааран монгол хэлээрээ ярьж, эх орныхоо түүх, соёлоор бахархаж явах нь Монгол Улстайгаа сэтгэл зүрхээрээ үргэлж холбоотой байх гүүр болохыг тэмдэглэв.

🔸️Түүнчлэн, Элчин сайдын яам хилийн чанадад амьдарч буй монгол хүүхдүүдийн эх хэл, үндэсний өв соёлоо судлах, чанартай боловсрол эзэмших боломжийг нэмэгдүүлэхэд цаашид ч анхаарч, сургууль, багш, эцэг эхчүүдтэй идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.