images

"ЗҮҮН ХОЙД АЗИЙН БҮС НУТГИЙН ЗАСАГ ЗАХИРГААДЫН ХОЛБОО"-НЫ 30 ЖИЛИЙН ОЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

ҮЙЛ ЯВДЛЫН МЭДЭЭ

2026-08-20

21

“Зүүн хойд Азийн бүс нутгийн засаг захиргаадын холбоо”-ны 30 жилийн ойн арга хэмжээ боллоо.

🔸️Элчин сайд С.Сүхболд Сөүл хотноо энэ 8 дугаар сарын 20-ны өдөр “Зүүн хойд Азийн бүс нутгийн засаг захиргаадын холбоо”-ны 30 жилийн ойн арга хэмжээнд оролцов.

🔸️Энэхүү хуралд БНСУ-д суугаа Монгол Улс, БНСУ, ОХУ, БНХАУ, Мьянмар, Вьетнам, Лаос, Камбож зэрэг улсын Дипломат төлөөлөгчийн газрын Тэргүүн, Хойд Гёнсан муж, Гуанжу, Сэжүн хотын төлөөлөгч нар, БНСУ, БНХАУ, Япон, ОХУ-ын хэвлэл мэдээллийн байгууллагын 70 гаруй төлөөлөгчид оролцож, “Зүүн хойд Азийн бүс нутгийн засаг захиргаадын холбоо”-ны 30 жилийн хугацаанд хийсэн ажлыг дүгнэж, цаашдын хамтын ажиллагааг Төв Ази болон Зүүн Өмнөд Азийн орнуудад өргөжүүлэх арга замыг хэлэлцэж, санал солилцлоо.