images

ЧОНАН ХОТНОО ҮНДЭСНИЙ УЛАМЖЛАЛТ БАЯР  "МОНГОЛ НААДАМ" АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

ҮЙЛ ЯВДЛЫН МЭДЭЭ

2026-07-04

157

ЧОНАН ХОТНОО ҮНДЭСНИЙ УЛАМЖЛАЛТ БАЯР  "МОНГОЛ НААДАМ" АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
 
БНСУ-ын Чонан хотод оршин суугаа Монгол иргэд 2026 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Үндэсний уламжлалт Наадмын баярын арга хэмжээг зохион байгуулав. Аймаг, сумын цолтой нийт 64 хүчтэн бөхийн барилдаан, шагайн наадгай, олс таталт, гар барилдаан, дээлтэй Монгол, 3х3 сагсан бөмбөг, морин үзүүлбэр болон соёл, урлагийн арга хэмжээнд нийт 2000 гаруй монгол иргэд оролцож, монгол соёлоо сурталчлав. Тус арга хэмжээнд Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-ны ажилтнууд оролцож, Элчин сайд С.Сүхболд Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Ардын хувьсгалын 105 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлэв. Суугаа орондоо үндэсний бахархал, Монгол өв соёл, уламжлал, зан заншлаа хадгалж, түгээсэн Наадмын баярын арга хэмжээг санаачлан зохион байгуулсан Чонан хотноо амьдарч, ажиллаж буй Та бүхэндээ баяр хүргэж, амжилт, сайн сайхныг хүсье.