ГӨНГҮН ИХ СУРГУУЛИЙН ХЭЛНИЙ БЭЛТГЭЛИЙН ОЮУТАН НАРТ “ХАРИУЦЛАГАТАЙ АМЬДАРЦГААЯ” АЯНЫ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ
ГӨНГҮН ИХ СУРГУУЛИЙН ХЭЛНИЙ БЭЛТГЭЛИЙН ОЮУТАН НАРТ “ХАРИУЦЛАГАТАЙ АМЬДАРЦГААЯ” АЯНЫ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Элчин сайдын яамнаас санаачлан зохион байгуулж буй “Хариуцлагатай амьдарцгаая” аяныг Солонгосын Гөнгүг их сургуулийн хэлний бэлтгэлийн 30 гаруй оюутан нарт энэ оны 6 дугаар сарын 30-ны өдөр зохион байгуулав.
Сургалтаар БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвөөс шинэ орчинд дасан зохицох, стресс, бухимдлыг даван туулах, нойргүйдэл, сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах талаар, БНСУ-ын Мансууруулах бодис, хар тамхитай тэмцэх төвөөс архи болон бусад хорт зуршлын сөрөг нөлөө, түүнээс ангижрах, урьдчилан сэргийлэх, сөрөг нөлөөг бодит тохиолдол, жишээгээр танилцуулж, БНСУ-ын Үндэсний цагдаагийн газраас суугаа орны хууль, дүрэм, БНСУ-ын Хууль зүйн яам, гадаадын иргэн харьяатын газрын Гадаад иргэдийн мэдээллийн нэгдсэн төвөөс “Визийн ангилал өөрчлөх, хөдөлмөр эрхлэхтэй холбоотой анхаарах зүйлс”-ийн талаар, ЭСЯ-ны Консулын хэлтсээс монгол иргэдийн түгээмэл холбогддог танхай, бусдын бие, нийтийн эд хөрөнгөд халдах, зам тээвэр, хулгай, залилах, бусад эрсдэлээс хамгаалах, гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилсан сэргийлэх талаар зөвлөгөө өглөө.
Мөн “Awezome” төслийн зүгээс Солонгос дахь амьдралын дүрэм журмын сэдвээр залуучуудын дунд зохион байгуулах видео контентын уралдааныг танилцуулав.
Цаашид иргэдийн холбоо, төрийн бус байгууллага болон хувь иргэд Та бүхнийг “Хариуцлагатай амьдарцгаая” нээлттэй аяныг дэмжин санал хүсэлтээ ирүүлж хамтран ажиллахыг уриалж байна