ЮНЕСКО-ГИЙН ДЭЛХИЙН ӨВИЙН ХОРООНЫ 48 ДУГААР ЧУУЛГАНЫ БЭЛТГЭЛ АЖЛЫГ ТУС ХОРООНЫ ГИШҮҮН УЛСУУДАД МЭДЭЭЛЭХ УУЛЗАЛТАД ОРОЛЦОВ
Элчин сайд С.Сүхболд БНСУ-ын Гадаад хэргийн яамны Олон нийт, соёлын харилцааны газраас 2026 оны 6 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулсан ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулганы бэлтгэл ажлыг тус хорооны гишүүн улсуудад мэдээлэх уулзалтад оролцов.
ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулга Бусан хотноо 2026 оны 7 дугаар сарын 19-29-ний өдрүүдэд зохион зохион байгуулах бөгөөд Монгол Улс Дэлхийн соёлын болон байгалийн өвийг хамгаалах тухай конвенцын хэрэгжилтийг хангах чиг үүрэг бүхий Дэлхийн өвийн хорооны гишүүнээр 2025-2029 оны хугацаанд сонгогдон ажиллаж байна.