images

ДТГ-ЫН ТЭРГҮҮН НАРЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

ҮЙЛ ЯВДЛЫН МЭДЭЭ

2026-06-26

14

ДТГ-ЫН ТЭРГҮҮН НАРЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён тус улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нарыг жил бүр Хөх ордонд урьж, уулздаг уламжлалын дагуу 2026 оны 06 дугаар сарын 23-ны өдөр оройн зоогт Элчин сайд С.Сүхболд урилгаар оролцов.

Энэ үеэр Ерөнхийлөгч И Жэ Мён Монгол Улсын түүх, соёлын өв, түүний дотор Их Монгол Улс, Юань гүрний түүх, нүүдлийн соёл иргэншлийн онцлог, Монгол орны өргөн уудам тал нутаг, монгол адууны тэсвэр тэвчээрийн талаар сонирхон асууж, Элчин сайд С.Сүхболдтой санал солилцов.

Мөн Ерөнхийлөгч И Жэ Мён БНСУ олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтын ажиллагаагаа бэхжүүлэхэд өндөр ач холбогдол өгч байгааг онцолж, Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нартай нээлттэй, идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.

Энэхүү арга хэмжээнд БНСУ-ын Засгийн газрын сайд нар, Ерөнхийлөгчийн Тамгын газрын удирдах албан тушаалтнууд, 120 гаруй улсын Элчин сайд, 30 гаруй олон улсын байгууллагын суурин төлөөлөгч болон бусад зочид оролцов.