images

МОНГОЛ СУРГУУЛИЙН ТӨГСӨЛТИЙН БАЯР БОЛЛОО

ҮЙЛ ЯВДЛЫН МЭДЭЭ

2026-06-11

46

МОНГОЛ СУРГУУЛИЙН ТӨГСӨЛТИЙН БАЯР БОЛЛОО

БНСУ дахь Монгол сургуулийн 22 дахь удаагийн төгсөлтийн баяр 2026 оны 6 дугаар сарын 11-ний өдөр ёслол төгөлдөр болж, Элчин сайдын яамыг төлөөлөн Консулын хэлтсийн дарга Л.Хаш-Эрдэнэ оролцож, үг хэллээ.

Энэ хичээлийн жилд тус сургуулийн ахлах ангийн 35 сурагч буюу 2005 оноос хойш нийт 959 сурагчийг төгсгөж, эх орныхоо ирээдүй болсон хүүхэд, залууст монгол хэл, түүх, соёл, уламжлалыг эзэмшүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсаар байна.

Арга хэмжээний үеэр сурагчид сурлага, урлаг, спортын амжилтаа дүгнэж, багш нар, эцэг эх, сургуулийн хамт олондоо талархал илэрхийлэв.

Элчин сайдын яамнаас нийт төгсөгчдөд цаашдын сурлага, хөдөлмөрт нь өндөр амжилт, эх орон, монгол хэл, соёл уламжлалаа эрхэмлэн дээдэлж, Монгол Улс, БНСУ-ыг холбох гүүр болж, ирээдүйд эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хуль нэмэр оруулахыг хүсэн ерөөж, тэргүүний сурагч 12 дугаар ангийн Г.Оюунтөгс, 9 дүгээр ангийн сурагч Б.Золзаяа нарт ЭСЯ-ны өргөмжлөл, дурсгалын зүйл гардууулав.