images

ЧӨНЖҮ ХОТОД НҮҮДЛИЙН КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭВ.

ҮЙЛ ЯВДЛЫН МЭДЭЭ

2026-05-02

225

ЧӨНЖҮ ХОТОД НҮҮДЛИЙН КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭВ.

БНСУ дахь Гэрээний залуусын нэгдэл төрийн бус байгууллагаас санаачлан зохион байгуулсан ' Хаврын фестивал' соёл, урлаг, спортын арга хэмжээг нээж ЭСЯ-ны Консулын хэлтсийн дарга Л.Хаш-Эрдэнэ ЭСЯ-ыг төлөөлж мэндчилгээ дэвшүүлэв. Мөн тус бүс нутагт оршин суугаа иргэддээ Консулын хэлтсээс иргэний бүртэл, гадаад паспорт захиалга, иргэний шинэчилсэн бүртгэл, и-монголиа лавлагаа, итгэмжлэл, нотариатын баталгаажуулалт зэрэг нийт 37 иргэнд үйлчилгээ үзүүлж, зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллав.