ИСПАНИ ХЭЛИЙГ ТҮГЭЭХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАНА
Испани хэлийг түгээх чиглэлээр хамтран ажиллана
Элчин сайд С.Сүхболд 2026 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Бүгд Найрамдах Колумби Улсаас Монгол Улсыг хавсран суух Элчин сайд Йобани Веласкез Кинтеро-г ЭСЯ-нд хүлээн авч, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.
Уулзалтаар хоёр улсын Гадаад харилцааны яам хоорондын хамтын ажиллагааны хүрээнд испани хэлний багшийг Монгол Улсад ажиллуулж, дипломат ажилтнуудын хэлний мэдлэг дээшлүүлэх хөтөлбөрөө үргэлжлүүлэх, цаашид аялал жуулчлалын салбарт хамтран ажиллахаар тохиров.