images

НҮБ-ЫН ХҮНИЙ ЭРХИЙН ДЭЭД КОМИССАРЫН ГАЗРЫН СӨҮЛ ДЭХ ТӨЛӨӨЛӨГЧТЭЙ УУЛЗАВ

ҮЙЛ ЯВДЛЫН МЭДЭЭ

2026-03-12

46

НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газрын Сөүл дэх төлөөлөгчтэй уулзав

Элчин сайд С.Сүхболд 2026 оны 3 дугаар сарын 12-ны өдөр НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газрын Сөүл дэх төлөөлөгч Жэймс Хэнан-ыг хүлээн авч, харилцан сонирхсон асуудлаар санал солилцов.

Уулзалтын эхэнд Элчин сайд С.Сүхболд Монгол Улс хүний эрхийг хангах, хамгаалах, олон улсын хяналтын механизмын дагуу холбогдох тайлан, мэдээлэл тухай бүр хүргүүлж, идэвхтэй ажиллаж буйг мэдээлэв.

Олон улсад хүний эрхийг хамгаалах, хангах үйлсэд Монгол Улсын манлайлал, оролцоог өндрөөр үнэлдэгээ Жэймс Хэнан илэрхийлэв.