ЧӨНЖҮ ХОТОД МОНГОЛ ХӨГЖЛИЙН ТӨВИЙН СУРАГЧДЫН АНХНЫ ЭРДМИЙН БАЯР БОЛОВ
ЧӨНЖҮ ХОТОД МОНГОЛ ХӨГЖЛИЙН ТӨВИЙН СУРАГЧДЫН АНХНЫ ЭРДМИЙН БАЯР БОЛОВ
БНСУ-ын Умард Чүнчөн мужийн Чөнжү хотод Монгол хөгжлийн төвийн Монгол хэлний сургалтын анхны үсэглэлийн баяр “Эх хэлний эрдмийн баяр”-ын арга хэмжээнд 2026 оны 2 дугаар сарын 28-ны өдөр ЭСЯ-ны зөвлөх, Консулын хэлстийн дарга Л.Хаш-Эрдэнэ оролцов.
“Гэрээний засуулын нэгдэл” Төрийн бус байгууллагын харьяа “Монгол хөгжлийн төв”-өөс санаачлан 2025 оны 10 дугаар сард сургалтын үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш 4 сарын дараагаар анхны 13 хүүхэд Цагаан толгойн 35 үсгээ нүдэлж, монгол үгээ эвлүүлж, монгол дуу хоолойгоороо дуу дуулж, шүлэг уншиж эцэг эхдээ сурсан мэдлэгээ “Эх хэлний эрдмийн баяр”-ын үеэр танилцууллаа.