ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨРИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ
ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨРИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ
Элчин сайд С.Сүхболд энэ 2 дугаар сарын 23-ны өдөр КОЙКА-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Жу Хэн Ран-ыг ЭСЯ-нд хүлээн авч уулзав. Уулзалтаар Монгол Улсын Засгийн газар, Солонгосын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (КОЙКА) хамтран хэрэгжүүлж буй болон төлөвлөх төсөл, хөтөлбөрийн талаар санал солилцов.
Тодруулбал, засаглалыг сайжруулах Тогтвортой хөгжлийн зорилтын 16, 5-ын хүрээнд Олон нийтийн шийдвэр гаргалтад хүйс, насны тэгш байдлыг хангахад эмэгтэйчүүд, залуучуудыг чадваржуулах 2 дугаар шатны төсөл, Тогтвортой хөгжлийн зорилт 13, 17-ын хүрээнд цөлжилтийг бууруулах, цэвэр усны нөөцийг хамгаалах, цаг уурын өөрчлөлтийг бууруулах, агаарын бохирдлыг бууруулах зэрэг чиглэлд Монгол Улсын хийн аюулгүй байдлын хууль, эрх зүйн орчинг бүрдүүлэх, чанар стандартыг дээшлүүлэх хөтөлбөрөөр дамжуулан хэрэгжүүлж буй Улаанбаатар хотын агаарын чанарыг дээшлүүлэх зэрэг төслийн явцыг хэлэлцэж, Улаанбаатар хотын ундны усны нөөцийг бэхжүүлэх төслийн боломжийг хамтарч судлахаар болов.