ГАДААД ХАРИЛЦААНЫ ДЭД САЙД Г.АМАРТҮВШИН ҮНДЭСНИЙ АССАМБЛЕЙН ГИШҮҮДТЭЙ УУЛЗАВ.
ГАДААД ХАРИЛЦААНЫ ДЭД САЙД Г.АМАРТҮВШИН ҮНДЭСНИЙ АССАМБЛЕЙН ГИШҮҮДТЭЙ УУЛЗАВ.
Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин Бүгд Найрамдах Солонгос Улсад ажиллах хүрээнд 2 дугаар сарын 24-ний өдөр тус улсын Үндэсний Ассамблейн гишүүн, Монгол, Солонгосын Парламентын бүлгийн дарга Жин Сон Жүн, сайд Жон Дун Ён нартай уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.
Уулзалтуудын үеэр Монгол, Солонгосын харилцаа, хамтын ажиллагаанд хоёр улсын хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг талууд тэмдэглээд, дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, улс төрийн харилцан итгэлцэл, ард иргэдийн найрамдал нөхөрлөлийг бэхжүүлэх, харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа нотлов.