images

АЗИЙН УЛС ТӨРИЙН НАМУУДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ БЭХЖҮҮЛЭХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО

ҮЙЛ ЯВДЛЫН МЭДЭЭ

2026-02-04

11

АЗИЙН УЛС ТӨРИЙН НАМУУДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ БЭХЖҮҮЛЭХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО

Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар тэргүүтэй Улсын Их Хурлын гишүүд 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Азийн улс төрийн намуудын олон улсын байгууллагын Ерөнхийлөгч, БНСУ-ын Гадаад хэргийн сайд асан Жон Ын Юн, Ерөнхий нарийн бичгийн дарга У Сун нартай өдрийн зоог барьж, энэ оны 11 дүгээр сард Сөүл хотноо зохион байгуулагдах Азийн улс төрийн намуудын Ерөнхий чуулганд монголын улс төрийн намын төлөөллийг өргөнөөр оролцуулах, Азийн улс төрийн намуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар ажил хэрэгч санал солилцов.