images

ГЁНГИ АЙМАГТАЙ ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ.

ҮЙЛ ЯВДЛЫН МЭДЭЭ

2025-10-21

117

Гёнги аймагтай онцгой байдлын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Элчин сайд Сүхээгийн Сүхболд 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдөр БНСУ-ын Гёнги аймгийн Онцгой байдлын газраас зохион байгуулж буй “Галын аюулгүй байдлын технологийн фестиваль”-д оролцлоо.

Энэхүү арга хэмжээ нь гал түймэртэй тэмцэх тоног төхөөрөмж хандивлах ёслол, дэвшилтэт гал унтраах технологийн танилцуулга, Солонгосын гал түймэртэй тэмцэх албаны түүхэн үзэсгэлэн зэрэг хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдлаа.

Гёнги аймгийн Онцгой байдлын ерөнхий газраас энэ оны 8 дугаар сард Монгол Улсын 5 аймаг, 2 хотын онцгой байдал болон эмнэлгийн албаны чадавхыг бэхжүүлэх зорилгоор түргэн тусламжийн 10, гал унтраах 3 автомашин, 350 ширхэг галын хамгаалах хувцас, 3,500 ширхэг хамгаалах комбинзон хандивласнаа баталгаажуулсан албан ёсны гэрчилгээг хүлээлгэн өглөө.

Гамшгаас урьдчилан сэргийлэх, тэмцэх албаны чадавхыг бэхжүүлэхэд Гёнги аймгийн Онцгой байдлын газартай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээр тохирлоо.

Дашрамд тэмдэглэхэд, Монгол Улсын Онцгой байдлын ерөнхий газрын 30 албан хаагч ур чадвар, чадавхийн мэргэжилийн сургалтад хамрагдаж байна.