ОЛОН УЛСЫН ЦАГДАА НАРЫН ДЭЭД ТҮВШНИЙ ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛЖ БАЙНА.
ОЛОН УЛСЫН ЦАГДАА НАРЫН ДЭЭД ТҮВШНИЙ ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛЖ БАЙНА.
БНСУ-ын ЦЕГ-ын Даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ю Жэ Сон-ы урилгаар 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдөр дээрх чуулга уулзалтын нээлтийн арга хэмжээнд Элчин сайд С.Сүхболд оролцов.
"Үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх дэлхийн эв нэгдэл" сэдвийн дор энэ сарын 20-24-ний өдрүүдэд БНСУ-ын Сөүл, Инчон хотноо зохион байгуулагдаж буй уг арга хэмжээнд монголын талаас ЦЕГ-ын дарга, Дотоодын цэргийн командлагч, Бригадын генерал Т.Сүхболд тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.
Хуралд Монгол, Хятад, Япон, Камбож зэрэг 30 гаруй улс, ИНТЕРПОЛ, ЕВРОПОЛ, АСЕАНАПОЛ зэрэг олон улсын байгууллагын төлөөлөгчид хиймэл оюун ухааныг хууль бусаар ашиглахтай тэмцэх, цагдаа нарын чадавхи, хууль сахиулах ажиллагааг сайжруулах, иргэдийн аюулгүй байдлыг хангах гэсэн 3 үндсэн чиглэлээр хэлэлцүүлэг өрнүүлж байна.