images

"ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТ 2100" ХӨТӨЛБӨРИЙН ЗАЛУУСТАЙ УУЛЗЛАА.

ҮЙЛ ЯВДЛЫН МЭДЭЭ

2025-10-23

96

“Ерөнхийлөгчийн илгээлт 2100” хөтөлбөрийн залуустай уулзлаа

Энэ оны 10 дугаар сарын 23-ны өдөр Элчин сайд С. Сүхболд БНСУ-ын Чонжү хотноо ажиллах үеэрээ Чүнбүг Их сургуульд суралцаж буй “Ерөнхийлөгчийн Илгээлт 2100” хөтөлбөрийн оюутан, залуустай уулзав.

Тэдэнтэй мэргэжлээ зөв сонгох, цахим залилан, хар тамхи, мансууруулах бодисын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, солонгосын соёл, уламжлалыг хүндэтгэх талаар чөлөөт яриа өрнүүлэв.

Монгол эх орныхоо нэр төр, итгэлийг өндөр авч явах, үргэлж бахархах ёстойг зөвлөлөө.

Мөн Чүнбүг Их сургуулийн Олон улсын тэнхимийн эрхлэгчтэй уулзаж, мэдээлэл солилцов. Монгол оюутнууд бол ухаалаг, хичээнгүй гэдгийг тус сургуулийн зүгээс сайшааж, цаашид тэдний тоог нэмэгдүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж байв.