МОНГОЛ УЛС “ОЛОН СОЁЛТ ГАДААД ИРГЭДИЙН МАМФ-25” НААДМЫН ХҮНДЭТ ЗОЧИН ОРНООР ОРОЛЦОВ
МОНГОЛ УЛС “ОЛОН СОЁЛТ ГАДААД ИРГЭДИЙН МАМФ-25” НААДМЫН ХҮНДЭТ ЗОЧИН ОРНООР ОРОЛЦОВ
Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жил, “Олон соёлт гадаад иргэдийн МАМФ” наадмын 20 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Элчин сайдын яам, Пусан хот дахь Консулын газар Өмнөд Кёнсан муж, Чанвон хотын захиргаа, Гадаад иргэдийг дэмжих төвтэй хамтран Чанвон хотноо 10 дугаар сарын 24-нөөс 26-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Наадмын хүрээнд “Морин хуурын найрал хөгжим” Чанвон хотын төв театрт 2 удаа уран бүтээлээ толилуулж, Архангай, Хэнтий, Өмнөговь аймаг, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрлэлийн газрын 200 гаруй төлөөлөл урилгаар оролцож, эх орныхоо түүх, соёл урлаг, үндэсний үйлдвэрлэлийг сурталчлан түгээсэн нь онцлог байв. Энэ удаагийн наадмыг Солонгосын 3 том телевизийн нэг болох МВС телевиз шууд дамжуулав.
Түүнчлэн, энэ 3 өдрийн хугацаанд болсон наадамд гадаад, дотоодын 310 орчим мянган иргэд зочилсоны дотор Монгол үндэсний наадмыг өргөнөөр үзэж, сонирхжээ.