images

СОЛОНГОСЫН НЭН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛЭЭР ХЭРЭГЖИХ ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨРИЙН ЯВЦЫН АСУУДЛААР УУЛЗАВ.

ҮЙЛ ЯВДЛЫН МЭДЭЭ

2026-01-12

5

Солонгосын нэн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжих төсөл, хөтөлбөрийн явцын асуудлаар уулзав

Элчин сайд С.Сүхболд 2026 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Солонгосын Экспорт, импорт банкны Евроази, Ойрхи дорнодын хэлтсийн удирдлагатай уулзаж, Эдийн засгийн хөгжлийн албан ёсны хөтөлбөр (EDCF)-ийн хүрээнд нэн хөнгөлөлттэй зээлээр Монгол Улсад хэрэгжиж буй болон хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төсөл, хөтөлбөрүүдийн явцын талаар санал солилцлоо.

Уулзалтаар Солонгосын ЭКЗИМ банкны нэн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй Монгол Улсын 10 аймгийн дулааны цахилгаан станцын төслийн явцыг хэлэлцэж, цаашид төлөвлөж буй Хавдар судлалын үндэсний хоёрдугаар төвийн төслийн ач холбогдлыг чухалжилж, амжилттай хэрэгжүүлэхэд монголын тал бүхий л талаар дэмжлэг үзүүлэн ажиллахад бэлэн байгааг мэдэгдэв.

ЭКЗИМ банкны хэлтсийн удирдлагаас Монгол Улсад хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийн ач холбогдлыг онцлон, боломжит бүх түвшинд дэмжлэг үзүүлэхээ нотлов.

Мөн уулзалтыг үргэлжлүүлээд Монгол Улсын Эрчим хүчний яамны төлөөлөл оролцсон цахим уулзалт зохион байгуулж, 10 аймгийн төвд дулааны цахилгаан станц барих төсөлтэй холбоотой үүсээд буй нөхцөл байдлыг даван туулах, хэрэгжилтийг хангах асуудлаар ярилцав.