images

“ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ДЭЛХИЙН ӨДӨР”-ИЙН АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОЖ ҮГ ХЭЛЭВ.

Үйл явдлын мэдээ

2025-06-18

29

Элчин сайд С.Сүхболд 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Солонгосын Үндэсний Ассамблей болон Ойн агентлагаас жил бүр хамтран зохион байгуулдаг “Цөлжилттэй тэмцэх дэлхийн өдөр” арга хэмжээнд оролцов.
 
Элчин сайд С.Сүхболд хэлсэн үгэндээ “Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар 2030 гэхэд “Тэрбум мод” тарьж ургуулах үндэсний хөдөлгөөнийг орон даяар хэрэгжүүлж, дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах үйл хэрэгт Монгол Улсын оруулж буй хувь нэмрийн талаар товч танилцуулж, 2026 онд “Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал”-ыг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөж буйг мэдээлэв.
 
 
Үндэсний Ассамблейн гишүүн И Вон Тэг “Сүүлийн жилүүдэд гарч буй ой хээрийн түймэр, хөрсний элэгдэл, хуурайшилт нь бидэнд хөрс, ус бидний амьдралд чухал болох, гадна цөлжилт аливаа нэг улсын асуудал биш болсныг харуулж байна гээд олон улсын хамтын нийгэмлэгээс дэвшүүлсэн 2030 он хүртэл нэг тэрбум га газрыг сэргээх зорилтыг биелүүлэхэд хүн бүрийн үүрэг оролцоо” чухлыг онцлов.
 
Түүнчлэн, Үндэсний Ассамблейн гишүүн Жон Хий Юн “Өнгөрсөн 30 жилд дэлхийн хуурай газар нутгийн дөрөвний нэг нь өмнөх үеэс илүү хуурайшилт эрчимтэй явагдсан тухай НҮБ-ын тайлан байдаг”-ийг дурдаад Газар тариалан, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүний хувиар цөлжилтийг бууруулах, тогтвортой ойн аж ахуйг хөгжүүлэхэд идэвх санаачилгатай ажиллахаа илэрхийлэв.
 
Үйл ажиллагаанд Үндэсний Ассамблейн гишүүдээс гадна Ойн агентлагын дарга, бусад холбогдох яам, агентлагийн удирдлага Киргиз, Тажикстан зэрэг улсын Элчин сайд нар оролцов.