images

“МАНДАЛА” ГЭРЭЛ ЗУРИЙН ҮЗЭСГЭЛЭН СӨҮЛ ХОТНОО НЭЭГДЛЭЭ

Үйл явдлын мэдээ

2025-05-23

25

Монгол Улс, БНСУ хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн хүрээнд Элчин сайдын яам нь Солонгосын соёлын нийгэмлэг, Чойжин ламын сүм музейтэй хамтран зохион байгуулж буй “Мандала” гэрэл зургийн үзэсгэлэн энэ сарын 20-ны өдөр Сөүл хотноо нээлтээ хийв.
 
 
Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Сүхболд үзэсгэлэнг нээж хэлсэн үгэндээ “Энэхүү үзэсгэлэн нь дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойд зориулсан цуврал арга хэмжээний нэг бөгөөд соёлын хамтын ажиллагааг өргөжиж буйн илэрхийлэл” хэмээн онцлов.
 
 
 
Энэхүү үзэсгэлэнд Чойжин ламын сүм музейн сан хөмрөгөөс сонгосон 40 гаруй түүх соёлын хосгүй үнэт бүтээлийн хуулбар, БНСУ-ын гэрэл зурагчин Ю Мира-гийн Монголын өргөн уудам тал нутгийн онцлогийг харуулсан бүтээл дэлгэгдэж байна.
 
 
Чойжин ламын сүм музейн хосгүй үнэт бүтээлүүдийн хуулбарыг БНСУ-д анх удаа толилуулж буй нь үзэсгэлийн нэг онцлог юм.
 
Сонирхуулахад, Чойжин ламын сүм музей нь 6000 гаруй түүх, соёлын дурсгалт хосгүй үнэт өвийг хадгалан хамгаалж, Монголын бурхан шашин, уламжлалт урлагийн үнэт өвийг өвлөн уламжлуулах, сурталчлан таниулах зорилготой байгууллага юм.
 
Гэрэл зургийн үзэсгэлэн 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл олон нийтэд нээлттэй үргэлжилнэ.