images

СОЛОНГОСТ СУРГУУЛЬ ТӨГСӨГЧДИЙН ХОЛБООНООС INSIDER TALK ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

Үйл явдлын мэдээ

2025-04-17

50

Энэ сарын 12-ны өдөр SK-Magiko - Солонгост сургууль төгсөгчдийн холбооноос ЭСЯ-ны уулзалтын танхимд 18 дахь удаагийн Insider Talk хэлэлцүүлэг, семнар зохион байгууллаа.
 
Хэлэлцүүлэгт Ханнам их сургуулийн доктрант, Сайн ирээдүйн төлөө ТББ-ын үүсгэн байгуулагч Б.Солонго “Хараа хяналтгүй өсвөр насны хүүхдэд шаардлагатай нийгмийн хамгааллын үйлчилгээ”, Чүнбүгийн их сургуулийн судлаач Б.Эрдэнэбаяр “Литийн ион батерей, батерейн материалын судалгаа”, Монголын чухал ашигт малтмалын ассоциацийн Тэргүүн М.Дагва “Монгол Улс дахь критикал минералын өнөөгийн байдал, БНСУ-тай хамтран ажиллах шаардлагатай чиглэлүүд”, ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн Профессор Д.Энхбат “Монгол орны газрын ховор элемэнтийн ордуудын геометаллургийн судалгаа” сэдвээр тус тус илтгэл хийлээ.
 
ЭСЯ-ны дипломат ажилтнууд болон монгол, солонгос иргэд хэлэлцүүлэгт танхим болон цахимаар хэлэлцүүлэгт оролцлоо. ЭСЯ-ны зүгээс төгсөгчдөд хандан талархал илэрхийлж, судалгаа мэдээлэл, боловсрол, эрүүл мэнд, хөрөнгө оруулалт, ажиллах хүч, сэтгэл зүй зэрэг асуудлаар Insider Talk цуврал хэлэлцүүлгийг үргэлжүүлэн зохион байгуулах, солонгос улсад оршин сууж буй монгол иргэдийн сэтгэл зүйг дэмжих, оюутан сурагчдад мэдээлэл, зөвлөгөө өгөх зэрэг арга хэмжээнүүд болон бусад ажлыг зохион байгуулахад SK-Magiko холбооны зүгээс идэвхтэй хамтарч ажиллахыг хүсэв.