images

“ЭРҮҮЛ МЭНДИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ДУГУЙ ШИРЭЭНИЙ УУЛЗАЛТ-2025” БАГА ХУРАЛД ОРОЛЦОВ.

Үйл явдлын мэдээ

2025-03-26

41

2025 оны 03 дугаар сарын 26-ны өдөр БНСУ-ын Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам, Солонгосын олон улсын эрүүл мэндийн сангаас хамтран “Эрүүл мэндийн хамтын ажиллагааны дугуй ширээний уулзалт-2025” хэлэлцүүлгийг суугаа орны Элчин сайд нарт зориулан зохион байгуулав.
 
 
Хэлэлцүүлэгт 13 улсын Элчин сайд нар оролцож, өөрийн улсын эрүүл мэндийн салбарын бодлого, байр суурь, хамтын ажиллагааны өнөөгийн байдлыг танилцуулав.
 
 
 
Элчин сайд С.Сүхболд Монгол Улсын Засгийн газраас эрүүл мэндийн 1000 эмч, мэргэжилтэнг Солонгос улсад богино, дунд, урт хугацаагаар бэлтгэх, тус улсаас олон улсын стандарт, чанарын шаардлага хангасан эм, эмийн бүтээгдэхүүн импортлох, Хавдарын 2 дугаар эмнэлэг шинээр байгуулах төслийн талаар мэдээлж, Солонгосын холбогдох байгууллагатай хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.
 
 
Энэ удаагийн хэлэлцүүлэгт Солонгосын олон улсын эрүүл мэндийн сан, Үндэсний эрүүл мэндийн үйлчилгээний газар, Нийгмийн хамгааллийн мэдээллийн газар, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын хүний хөгжлийн институт, Солонгосын эм, эмийн бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн институт зэрэг байгууллага хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн өнөөгийн явц, 2026-2030 онд шинээр хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төслөө танилцуулав.