images

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ЭМЧ, МЭРГЭЖИЛТНҮҮДИЙГ БЭЛТГЭХЭД ЖУСОН ИХ СУРГУУЛЬТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА.

Үйл явдлын мэдээ

2025-03-24

46

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны 03 дугаар сард БНСУ-д хийсэн ажлын айлчлалаар тус улсын Ерөнхий сайд Хан Дог Сү-тэй албан ёсны хэлэлцээ хийж, эрүүл мэндийн салбарын 1000 эмч, мэргэжилтнийг бэлтгэх асуудлыг хөндсөн.
 
Энэ хүрээнд Элчин сайд С.Сүхболд 2025 оны 03 дугаар сарын 22-ны өдөр /бямбa гараг/ Жусон их сургуулийн Ерөнхий захирал Ким Чүнь Сон-той уулзаж, монголын эрүүл мэндийн салбарын эмч, мэргэжилтнүүдийг богино, дунд, урт хугацааны сургалтад хамруулах, АШУҮИС-тай хамтарсан оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх, эмнэлгийн техникч нарыг орчин үеийн багаж, технологи дээр дадлагажуулах, Хөгжлийн албан ёсны тусламжийн хүрээнд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх талаар санал солилцов.
 
 
Ерөнхий захирал Ким Чүнь Сон “Жусон их сургууль нь 21 мянган оюутантай, өдгөө 120 монгол оюутан суралцдаг. Жил бүр Монгол Улсын Ерөнхий боловсролын сургуулийн 250 сурагчийг соёлын хөтөлбөрийн хүрээнд урьж, сургуультай танилцуулах ажлыг тогтмол зохион байгуулж байна. Цаашид АШУҮИС-тай хамтран 2+6 (2 жил хэлний бэлтгэл, 6 жил үндсэн хөтөлбөр) оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэхийн төлөө буйгаа илэрхийлэв.