images

СӨҮЛ ХОТЫН “ГАДААД ИРГЭДИЙГ ДЭМЖИХ ТӨВ”-ТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

Үйл явдлын мэдээ

2024-11-15

87

БНСУ-ын Сөүл хотын Гадаад иргэдийг дэмжих төв, Олон соёлт төвүүдийн төлөөллийг Монгол Улсын ЭСЯ-нд хүлээн авч уулзлаа. Уулзалтаар тус төвөөс шинээр хэрэгжүүлж буй гадаад иргэдийг дэмжих хөтөлбөр, цаашид хэрэгжүүлэх төсөл, хамтран ажиллах талаар санал солилцов.
 
Элчин сайдын яамнаас тус төвөөс хэрэгжүүлж буй үйл ажиллагааг дэмжиж мэдээ мэдээллийг цахим хуудсаараа дамжуулан монгол иргэддээ сурталчлан таниулахаар болов.