images

ЭЛЧИН САЙД С.СҮХБОЛД “МОНГОЛ, СОЛОНГОСЫН ИРЭЭДҮЙН СТРАТЕГИ” ФОРУМД ОРОЛЦОВ.

Үйл явдлын мэдээ

2024-11-15

58

Элчин сайд С.Сүхболд 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Пусан хотноо зохион байгуулагдаж буй 3 дахь удаагийн “Монгол, Солонгосын ирээдүйн стратеги” форумд оролцов.
 
Энэхүү форумд монголын талаас Монгол Улсын гуравдах Ерөнхийлөгч Н.Энхбаяр, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан болон төр, хувийн хэвшлийн төлөөлөгчид, солонгосын талаас Үндэсний Ассамблейн гишүүн Ким Дэ Шиг, Пусан хотын дарга Пак Хён Жүн болон хотын удирдлагууд, Аж үйлдвэр, худалдаа, эрчим хүчний дэд сайд И Ху Ён, Умард Кёнсан мужийн засаг даргын орлогч Ян Гым Хий, “Илүү сайхан ирээдүйн төлөөх Бан Ги Мүн сан”-гийн гүйцэтгэх захирал Ким Сүг, тус хотод үйл ажиллагаа явуулж буй бизнес, хувийн хэвшлийн төлөөлөл өргөнөөр оролцож, хоёр улсын эрүүл мэнд, эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, ирээдүйн хамтын ажиллагааны замын зураглалыг тодорхойлох зэрэг өргөн хүрээний сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэв.
 
 
Элчин сайд С.Сүхболд форумын үеэр Аж, үйлдвэр худалдаа, эрчим хүчний дэд сайд И Ху Хён, Пусан хотын дарга Пак Хён Жүн нартай тус тус уулзаж, боловсрол, соёл, эрүүл мэнд, уул уурхайн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
 
Түүнчлэн, форумын үеэр хоёр улсын бизнес, хувийн хэвшлийн төлөөллүүд хооронд бизнес уулзалт зохион байгуулагдав.